.jpg)
Дэлхийн сая сая үзэсгэлэнт бүсгүйчүүдээс гоо сайхан дур булаам дүр төрхөөрөө бусдыг манлайлсан гайхалтай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Австралийн үзэсгэлэнт загвар өмсөгч Miranda Kerr юм. Түүнийг анх 2007 онд Victoria’s Secret-ийн тайзнаа гарч ирэхэд хүмүүс Бразилийн домогт загвар өмсөгч Gisele Bundchen-ийн орон зайг нөхөх залуу халаа болж чадах уу гэдгийг ихээхэн сонирхож байлаа.
2011 оныг дүгнэн хэлэхэд тэрээр зөвхөн Gisele-ийн залуу халаа байгаад зогсохгүй өөрөө өөртөө маш их амжилтыг авчирсан билээ. Одоо Miranda Kerr хамгийн их ашиг орлого олдог загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд хүмүүс түүнийг дэлхийн тансаг зэрэглэлийн дотуур хувцасны шоу болох Victoria’s Secret-ийн үзэсгэлэнт сахиусан тэнгэр гэдгээр нь сайн мэднэ. Залуу дур булаам бүсгүй askmen.com хэрэглэгчдийн саналаар дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн жагсаалтын 5 дугаарт орсон байна. Miranda Kerr 2007 оноос Холливүүдийн алдарт жүжигчин Orlanda Bloom-тэй болзож эхэлсэн бөгөөд 2010 онд албан ёсоор сүй тавьснаа зарлаж удалгүй хосууд гэрлэсэн юм. Австралийн гоо бүсгүй Miranda нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Гэрлэлт бол үнэхээр гайхалтай, миний хүсч буй зүйл яах аргагүй мөн. Би дөрвөн сартай жирэмсэн. Orlando үнэхээр сайн аав болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна. 2011 онд тэдний анхны хүү болох Flynn Christopher Blanchard Copeland Bloom мэндэлсэн юм. Хосуудын хүүдээ өгсөн нэр нь бас утга учиртай. Christopher хэмээх нэр нь 1998 онд машины ослоор нас барсан Miranda-ийн хуучин найз залуугийн нэрний хэсэг ажээ.
бичлэг
