2013-05-20
Миранда Керр тайзаа орхих шийдвэр гаргажээ

Австралийн загвар өмсөгч “Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Миранда Керрийг тайзаа орхих шийдвэр гаргасан талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр тархаад байна. Тэрээр 30 настай, жүжигчин Орландо Блүүмийн эхнэр, хоёр настай хүүгийн ээж юм. Түүний талаар “Насан үүрд сахиусан тэнгэр байх боломжгүй учраас Хайди Клум, Жизель Бундхен нарын нэгэн адил өөрийн хувийн бизнестээ түлхүү анхаарал хандуулах болоод байгаа юм” хэмээн “Page six” мэдээлжээ.

“VS”-ийн ерөнхийлөгч, маркетингийн албаны дарга Эд Разек “Миранда Керр бол нэр алдар нь түгсэн мэргэжлийн чадварлаг модель. Зарим эх сурвалжууд бидний хооронд маргаан үүссэн гэж худал мэдээлж байна. Тэр миний хувьд үүрд сахиусан тэнгэр хэвээрээ үлдэх болно. Бидний зүгээс түүнтэй хамтран ажиллахаа зогсоосон зүйл байхгүй” гэж ABC News-д мэдээлжээ.

Миранда энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд сахиусан тэнгэр байхаа больсон ч тус брэндийн загварын шоунд оролцох юм.
Бичсэн: Викториа | цаг: 08:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 71 удаа уншигдсан.



:-)
 
xaax